Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Буянт суманд ажиллалаа. Тус ажлын хэсэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж тулгамдсан асуудлуудаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. 

