ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Буянт суманд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа.

2019-04-10

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан бол Ховд аймаг “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран 4-р сарын 10-ны өдөр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Буянт сумын ард иргэдэд төрөөс баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч, тэдний санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч, зарим төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээний эхэнд ажлын хэсгийн ахлагч Д.Энхболд сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр иргэдийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж, зээл, төсөл хөтөлбөрт хамруулах, малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах, чанарын шаардлага хангасан халуун усны барилга барих, байгаль хамгаалал, газар эзэмшилтэй холбоотой маргаантай асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг ажлын хэсгийнхнээс хүслээ.
“Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээ Буянт сумын төрийн байгууллагуудын 130 албан хаагчтай хийх уулзалт, ёс зүйн сургалт, төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм, журмаар танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулахад ЕБС-ын бичиг хэрэг П.Түвшинзаяа түрүүлж М.Оюунчимэг, З.Оюун-эрдэнэ нар II, III байранд шалгарч мөнгөн шагналын эзэн боллоо.
Үүний дараагаар ЭМГ, МЭГ, ГХБХБГ, ХХҮГ, ХХААГ, УБХ, НДХ, Прокурорын газар, Цагдаагийн газар, Хөгжил политехник коллежийн удирдлага, төлөөллүүд болон ТА-3 төслийн зохицуулагч гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд хэрэгцээт мэдээлэл өгч, төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэн ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%