ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Буянт сумын Янзага цэцэрлэг Ховд аймагтаа анхлан боловсролын STEM хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

2023-03-03

Буянт сумын Янзага цэцэрлэг Ховд аймагтаа анх удаа боловсролын STEM хөтөлбөрийг 2023 оны 03 сарын 03-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэллээ.  Нээлтэнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч П.Эрдэнэ-Очир, сумын Засаг дарга Б.Түвшинсайхан, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Баттулга, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэлтэн Б.Анхбаяр, Монголын STEM боловсролын академийн захирал Д.Мөнхсайхан нар оролцлоо. Уг хөтөлбөр нь 3-6 настай хүүхдүүдэд тоглоомоор дамжуулан ирээдүйн Шинжлэх ухаан+Технологи+Инженерчлэл+Математик сэтгэлгээтэй 21-р зууны иргэдийг бэлтгэх гол зорилготой. STEM хөтөлбөр нь АНУ, Канад, Австрали гэх мэт Дэлхийн 60 гаруй улсад мөн хэрэгждэг. STEM Боловсрол бол Science (Шинжлэх ухаан), Technology (Технологи), Engineering (Инженер), Math (Математик)-ийн цогц хөтөлбөр юм. Сайн инженерүүдийг зөвхөн их сургуулийн 4 жилд бэлдэх боломжгүй. Инженерчлэлийн ухааныг хүүхдүүдэд бүр багаас нь сонирхолтой арга барилаар сургах нь ирээдүйн инженерүүдийг бэлдэх хамгийн зөв зам юм. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Янзага цэцэрлэгт боловсролын STEM  хөтөлбөр хэрэгжүүлэхээр 8000000 төгрөг баталсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%