ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

"Хүүхдийн хоол" хэлэлцүүлэг зохин байгууллаа

2023-04-05

2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр сумын ИТХ-ын Иргэний танхимд "Хүүхдийн хоол" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Баттулга, ажлын албаны ажилтан М.Энхтайван, ЗДТГ-ын дарга Ш.Даваатогтох, эрх зүйн ажилтан Ж.Бумбат, нийгмийн ажилтан Б.Тилек, мэргэжилтэн А.Гантулга, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Т.Энхтуяа, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Оюунчимэг, сургалтын менежер Н.Алтанчимэг, Янзага цэцэрлэгийн арга зүйч М.Бадамгарав, багш Д.Өлзийбаяр, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Тус хэлэлцүүлгийн зорилго нь Орон нутгийн түвшинд хүүхдийн хоол хүнсний шим тэжээллэг байдал, хангамж хүртээмж, тулгамдаж буй асуудлын өнөөгийн байдлыг тодорхойлж, хэрэгжүүлж буй сайн туршлагыг хуваалцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан талуудын хамтын ажиллагааны олон талт оролцоо манлайллыг дэмжихэд оршино. Хэлэлцүүлгийн үеэр "Сургуулийн хүүхдийн хоол хүнсний шим тэжээллэг байдал, хангамж хүртээмж, хэрэгжилтийг сайжруулах, тулгамдаж буй асуулдал", "Цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл", "Эрүүл зөв хооллолт", "Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шийдэл", "Хүүхдийн хоолны санхүүжилтийн олон талт хэлбэр боломж", "Хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа хүний нөөцийн хүрэлцээ, цалин хөлсний хангамж, нийгмийн баталгаа", "Сургуулийн хоол үйлдвэрлэлийн газрын үр ашигтай зохион байгуулалтын хэлбэр шийдэл, боломж" сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%