ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Буянт сумын ИТХ-ын ээлжит XIII хуралдаан хуралдлаа

2023-12-20

Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит ХIII хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 100 хувийн ирцтэй ИТХ-ын ажлын албаны өрөөнд хуралдлаа. Хуралдаанаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Сумын Засаг даргын 2023 оны үндсэн чиглэлийн биелэлтийн тухай илтгэл, Сумын Засаг даргын 2024 оны үндсэн чиглэлийн зорилтын тухай илтгэл, Буянт сумын 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн төслийн тухай илтгэл, 2023 оны Татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийн тухай илтгэл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хийсэн ажлын тайлан, Иргэнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаар 2023 онд хийсэн ажлын тайлан, 2024 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай илтгэл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх зөвлөл шинэчилэн байгуулах тухай, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулахаас татгалзах тухай, Амьжиргаа дэмжих зөвлөл байгуулах тухай, Монгол хэл бичиг дэд хөтөлбөр батлах тухай, Эмэгтэйчүүдийн хөгжил хөтөлбөр батлах тухай, Олон угсаатны өв соёл, урлаг дэд хөтөлбөр батлах тухай, Хог хаягдлын үйлчилгээний хурамжийн хэмжээг шинэчилэх тухай, Орон нутгийн хөгжлийн сангийн хяналт тавих зөвлөл шинэчилэх тухай, Нөхөн сэргээх ажлын төсвийн жагсаалт  батлах тухай, Малын тоо толгойн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг 19 асуудал хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%