2024 оны 05 сарын 23-24-ний өдрүүдэд Буянт сумын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд МУИС-ийн баруун бүсийн сургалт, оюутны хэлтсийн дарга, доктор, дэд профессор, Хувь хүний хөгжил, эмэгтэйчүүдийн сургагч багш Г.Амарзаяа, "Харилцаа, хандлага, ёс зүй, эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоо" сэдвээр, Монгол улсын зөвлөх эмч, доктор, уламжлалын их эмч Ц.Юмдэрмаа "Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд" сэдвээр, сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд холбогдох мэдээлэл өгч гар бөмбөг, караоке тэмцээн зохион байгууллаа.