Буянт сумын ИТХ-ын зөвлөл 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд ИТХ-ын дарга Л.Төрмөнх, Төлөөлөгч Ч.Нэргүй, О.Баатарчулуун, Р.Дэмбэрэл, Э.Мягмар, Т.Энхтуяа, сумын Засаг дарга Э:Чулуунцэцэг, орлогч дарга Ц.Идэрсайхан, сумын төвд засмал замын ажил гүйцэтгэж буй "Өсөн дэвжих зам" ХХК-ийн ерөнхий инженер н.Волга нар оролцож сумын ИТХ-ын тогтоол шийдвэрийн биелэлт, Газар зохион байгуулалт, Замын гүйцэтгэлийн тухай асуудлуудыг хэлэлцлээ.