Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн зөвлөлийн хуралдааныг 2024 оны 07 сарын 04-ний өдөр хуралдаж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Төрмөнх, төлөөлөгч Ч.Нэргүй, Т.Энхтуяа, О.Баатарчулуун, Р.Дэмбэрэл, сумын Засаг дарга Э.Чулуунцэцэг, Нарийн гол багийн Засаг дарга Э.Мягмар, Цагаан бургас багийн Засаг дарга Д.Цэнд-Аюуш, Наранхайрхан багийн Засаг дарга Н.Батмөнх, Цагаан эрэг багийн Засаг дарга Я.Загд-Очир нар оролцож Жаргалант сумын Засаг даргын тус сумын Наранхайрхан, Цагаан эрэг багуудын нутаг дэвсгэрт олгосон газрын захирамжийн талаар хэлэлцэж ажлын хэсэг гарган ажиллуулахаар болов.