ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны цахим хуудас

Буянт сум шатрын танхимтай болж, шатрын аваргуудаа тодрууллаа

2015-01-10

2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус сумын Ерөнхий боловсролын сургуульд Норжинхайрхан багийн иргэн Ш.Ханат, Х.Болатбек нарын 500.000 төгрөгийн хандиваар шатрын танхимыг тохижуулан хүлээлгэн өгч шатрын клубын нээлтийг хийлээ. Тус нээлтэнд зориулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 100.000 төгрөгийн хандивлалаа. 

Монгол Улсын Их хурлын Тамгын газар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өгсөн зааврын дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран “Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн”-ийг Ерөнхий боловсролын сургуулийн шатрын ангид 2014 оны 12 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй 5 тамирчин оролцон тойргийн журмаар явагдлаа. Эрэгтэйчүүдээс Н.Сүхээ 1-р байр эзлэн талархал, мөнгөн шагнал, Н.Баясгалан 2-р байр эзлэн талархал, мөнгөн шагнал, Ш.Ханат 3-р байр эзлэн талархал, мөнгөн шагналаар шагнагдлаа. Эмэгтэйчүүдээс З.Серикгүль 1-р байр эзлэн талархал, мөнгөн шагналаар тус тус шагнагдаж аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%